Европын парламент хиймэл оюун ухааныг зохицуулах тухай хуулийг баталжээ
Европын Холбооны хууль тогтоогчид хиймэл оюун ухааныг зохицуулах тухай чухал ач холбогдолтой хуулийг лхагва гарагт баталжээ. Европын парламентын 523 гишүүн дэмжиж, 46 гишүүн эсрэг санал өгснөөр хиймэл оюун ухааны тухай хуулийн төслийг батлав. Шинэ хууль нь тус холбооны гишүүн 27 улсын иргэдийг хурдацтай өөрчлөгдөж буй уг технологитой холбоотой болзошгүй эрсдэлээс хамгаалах, мөн инновацыг улам хөгжүүлэх зорилготой байна.
Санал хураалтын дараа Европын парламентын дарга Роберта Мецола хэлэхдээ, “Хиймэл оюун ухааны тухай хууль нь биднийг ЕХ-ны ардчиллын үнэт зүйлд суурилсан дижитал болон технологийн инновацын салбарт дэлхийд тэргүүлэх боломжийг олгоно. Учир нь Европ нь дэлхий дахинд чиг хандлагыг тогтоож, хариуцлагатайгаар манлайлах чадна” гэжээ.
Мөн тэдгээрийн алгоритмыг сургахад ашигладаг өгөгдөл нь чанарын тодорхой шаардлагыг болон ил тод байдлын стандартыг хангасан байх ёстой.

