М.Ариунболд: Ийм сайхан боломж үүдийг нээж бүтээж өгсөн элэг нэгтэй Монгол ахан дүүс та нартаа талархаад баршгүй

9-р сарын 2, 2025 - 07:43
6 цагийн өмнө
 0  41
М.Ариунболд: Ийм сайхан боломж үүдийг нээж бүтээж өгсөн элэг нэгтэй Монгол ахан дүүс та нартаа талархаад баршгүй

Аавынхаа эмчилгээний зардлыг олохын тулд гудамжинд дуу дуулж, амжилттай бүрдүүлж чадсан хөгжмийн багш М.Ариунболд аавыгаа аваад эмчилгээнд нь явсан талаар бид өмнө нь мэдээлсэн.


М.Ариунболд харин ийн бичжээ. "Өнөөдөр аав маань хэд хэдэн шинжилгээ өгснөөр эмчийн зөвлөгөөг даган химийн эмчилгээндээ шалавхан орж эхэллээ. Жаахан удсан л бол улам хүндрүүлэх магадлалтай байж шүү. Ийм сайхан боломж үүдийг нээж бүтээж өгсөн элэг нэгтэй Монгол ахан дүүс та нартаа талархаад баршгүй юм. Нэгэн зүйлийг дурдахад аавыг минь эмчилж байгаа энэ эмнэлгийн эмч ажилтан Монгол орчуулагч нар гээд үнэхээр хүнлэг сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн ээж аав бид гурвын сэтгэл тун өндөр байна. Бүгдэд нь чин сэтгэлийн гүнээс талархаж байна аа"


хэмээжээ.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow