АН-ын дарга Л.Гантөмөр Т.Хасбаатарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргажээ

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, АН-ын дарга Л.Гантөмөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар, түүний талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ.
Тус гомдлын агуулга нь, "Л.Гантөмөрийг гүтгэсэн эрүүгийн зүйл заалтаар хэрэг үүсгэж өгнө үү" хэмээжээ.Учир нь Т.Хасбаатар тус хэвлэлийн хурал хийж, "АН-ыг сөрөг хүчин байж, шударга ёсыг бэхжүүлээсэй гэж ард түмэн саналаа өгсөн. Гэтэл Л.Гантөмөр гэдэг нөхөр Шадар сайдын өндөр албан тушаалд очоод АН-ыг бүхэлд нь МАН-ын халаасны нам болгосон. АН-ын тамга МАН-ын даргын сейфэнд хадгалаастай байгаа ...Л.Гантөмөрийг АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргалаа" гэж мэдэгдсэн юм.
Т.Хасбаатар нь 2011 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож байжээ. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын ажлаа өгсөн байна. Харин 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшиж байжээ.






