Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа

9-р сарын 5, 2025 - 08:40
3 цагийн өмнө
 0  52
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа

 Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.


Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч В.Путин  Монголын төлөөлөгчид  Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь  Орос болон бусад Ази-Номхон далайн түнш орнуудтай илүү идэвхтэй хамтран ажиллахад дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 17 гаруй хувиар нэмэгдсэн нь хамтын ажиллагааны цар хүрээг илтгэж байгааг онцлов. Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй Бээжин хотноо уулзахдаа гурван талын хамтын ажиллагаа болон эрчим хүчний асуудлыг түлхүү хөндөж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд  ОХУ-ын хувьд хөрш, стратегийн түнш болох Монгол Улстай хамтран ажиллах нь ач холбогдолтой хэмээн  В.Путин дурдсан юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын  нутгаар тавихад дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.Путинд талархал илэрхийлэв. “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй уулзахдаа  ч энэ төслийн ач холбогдолын талаар ярилцсан гэв. Энэ  бол 100 жилдээ ганц  хэрэгждэг томоохоон төсөл гэдгийг онцлоод Оросын нэрт эрдэмтэн Михаил Ломоносовын  “Сибирь Оросыг улам хүчирхэг болгоно” хэмээн хэлснийг дурдлаа.


Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 онд Халх голын Ялалтын 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэснийг онцолж, дэлхийн II дайн, Халх голын дайн болон Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан нь манай хоёр улсын хамтын ялалт гэв

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow