Онгоцны ослоос 67 хүнээс нэг нь ч амьд гараагүй
"American Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт лхагва гараг /2025.01.29/-ийн шөнө мөргөлдсөн. Үүний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг бүгдийг нь уснаас гаргаж авах ажиллагаа хийж байна.
Зорчигч тээврийн онгоцонд 64 хүн, АНУ-ын армийн "Black Hawk" нисдэг тэрэгт гурван хүн гээд нийт 67 хүн байгаа аж. 67 хүнээс хэд нь амьд байгаа нь тодорхогүй байгаа бөгөөд 30 хүний цогцсыг ослын газраас гаргаж аваад байгаа аж. Мөн "American Airlines"-ийн зорчигч тээврийн онгоц цэргийн Black Hawk нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн ослоос амьд үлдсэн хүн байхгүй гэж АНУ-ын албаныхан үзэж байна.
Зорчигч тээврийн нисэх онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэг сургуулилалтын нислэг хийж байсан бөгөөд түүн дотор гурван цэргийн алба хаагч байсан гэж Америкийн цэргийн эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ. Харин зорчигч тээврийн онгоцонд онгоцны багийн гишүүдтэй нийлэд 60 хүн байжээ. Цэргүүд ослоос амьд гарсан эсэх талаар мэдээлээгүй байна. АНУ-ын Батлан хамгаалах яам ослын шалтгааныг шалгаж эхэлжээ. Пентагоны тэргүүн зорчигчдын гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлжээ. Хүсэлтийг зөвшөөрсний дараа диспетчер нисдэг тэрэгний нисгэгчтэй холбогдож зам тавьж өгөхийг хүсжээ. Үүнээс минут хүрэхгүй хугацааны дараа мөргөлдөж, зорчигч тээврийн онгоц Потомак голд унажээ. Вашингтон хотын Рейганы нэрэмжит нисэх буудлын ойролцоо болсон уг осол сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн осол болж магадгүй юм.
Аврах багийнхан Потомак голоос 27 хүний цогцсыг гаргаад байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас үлдсэн цогцсуудыг хайх ажиллагааг түр зогсоожээ.
Одоогоор онгоцны хар хайрцгийг илрүүлээгүй байгаа аж. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл 30 өдрийн дотор шалгалтыг урьдчилсан дүгнэлтийг танилцуулах ёстой.
Онгоцонд ямар хүмүүс зорчиж явсныг тодорхой мэдээлээгүй ч зорчигчдын дунд уран гулгалтын залуу тамирчид байсан гэв.
Энэ нь 2001 оноос хойш АНУ-ын агаарын тээврийн салбарт гарсан хамгийн анхаарал татсан осол болж байна.