ТЦА: Л.Гүндалайгийн жолоодох эрхийг хассан, автомашиныг нь журамлана

Хурд хэтрүүлсэн хэмээн Л.Гүндалайгийн жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянгаар торгосон байдаг.
Иргэн Л.Гүндалай нь эрхээ хасуулсан үедээ буюу өнөөдөр /2025.09.03/ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Тэрбээр лайв хийсэн нь түүнийг "жолоо барилаа" хэмээн шүүмжлэх хүмүүс олон байгаа юм. Тухайлбал Л. Гүндалай "Дархан, Налайхын зам 140 км цагийн хурдтай явах ёстой. Би ийм хурдтай явдаг. Миний жолоодох эрхийг хасаагүй" гэж ярин лайв бичлэг хийжээ. Харин Тээврийн цагдаагийн алба түүний энэ үйлдийг буруушааж "Иргэн Л.Гүндалайгийн жолоодох эрхийг хассан. Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бичлэг хийсэн иргэн Л.Гүндалайд арга хэмжээ авч, автомашиныг нь журамлана"
гэлээ.






