ЦЕГ: Долоон этгээдийг дайчлан баривчиллаа

Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилжээ.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гэмт хэрэг үйлдэж буй Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг баривчилсан байна.
Мөн энэ сарын 2-ны өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байна.
Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авчээ.






