Хотын дарга Х.Нямбаатар: Орбитын замын ачаалал хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоолол хийгдсэн

Хотын дарга Х.Нямбаатар "Хотоос баруун аймгууд руу гарах гарцыг нэмэгдүүлэхээр Морингийн даваа, Био-гийн бетонон гүүрнээс Эмээлтийн пост хүртэлх 12.5 км авто замын зургийн ажлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн хийж гүйцэтгүүлсэн бөгөөд ирэх оны Улсын төсөвт суулгахаар ажиллаж байна. Ингэснээр Орбитын замын ачаалал хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоолол хийгдсэн" гэж өчигдөр мэдэгдлээ.






