Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай гарлаа

Эверестийн оргилд Монголын хоёр уулчин авиралтаа хийж байгаа талаар бид мэдээлсэн. Авиралтад олон улсын хэмжээний мастер А.Баттогтох болон Б.Батхишиг нар нэгдсэн. Балбын талаас өчигдөр Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай гарсныг баталгаажуулсан байна. Энэ авиралт хагас сарын хугацаанд болж манай уулчид шийдвэрлэх авиралтаа өнгөрсөн долоо хоногт хийжээ.
Эверестийн оргилд Монголын уулчдаас гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анх 20 жилийн өмнө гарч түүхэн амжилтын эхлэлийг тавьж байсан. Мөн эмэгтэй уулчдаас анхлан гавьяат тамирчин Б.Гангаамаа авирч байсан юм. Энэ цагаас хойш уулчид ээлжлэн гарч А.Баттогтох, Б.Батхишиг нар 15, 16 дахь уулчин боллоо.
Өчигдрөөс эхлэн Монголын уулчин Ч.Ариунзул Эверестэд авирч эхэлжээ. Түүний хувьд шийдвэрлэх авиралтаа өнөөдөр хийх аж.






