Д. Трамп: В. Путинд өгөх дохио надад байхгүй. Тэр миний байр суурийг мэдэж байгаа

АНУ Дональд Трамп Цагаан ордонд Польшийн ерөнхийлөгч Кароль Навроцкийтой уулзах үеэрээ сэтгүүлчдэд "Украины хямралыг зохицуулах талаар Оросын хийж буй алхмууд таалагдахгүй бол АНУ зохих хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэж мэдэгджээ.
Энэ үеэрээ “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өгөх дохио надад байхгүй. Тэр миний байр суурийг мэдэж байгаа. Тэр ямар нэгэн шийдвэр гаргана. Түүний гаргасан аливаа шийдвэрт бид нэг бол сэтгэл хангалуун байна эсвэл дургүйцнэ. Дургүйцсэн тохиолдолд бидний авч хэрэгжүүлэх зүйлийг та бүхэн харах болно”
гэж хэлсэн байна.






