Дуудлагын жолооч нэрээр луйвар хийж, нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол 102-т мэдээлж, цагдаа нараар хэрэг үүсгүүлдэг болжээ

Дуудлагын жолооч нэрээр луйвар хийж, нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол 102-т мэдээлж, цагдаа нараар хэрэг үүсгүүлдэг болжээ.
Ийм хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон байна. Хэд хоногийн өмнө зун уулзаагүй залуус уулзаж, пиво уун юм ярьцгаажээ. Тэд ингээд дуудлагын жолооч дуудсан байна. 25 мянга гэсэн дуудлагын жолооч руу утас цохьжээ. Тэрбээр ирж "25 мянгаар дуудлагын жолооч хийхгүй, 45 мянга" гэж хэлжээ. Утсаар ярьж тохирчихоод үнээ өсгөсөнд залуус дургүйлхэж, өөр дуудлагын жолооч дуудсан байна. Хоёр дахь дуудлагын жолооч "Та нарыг олохгүй байна. Машинаа хөдөлгө дөө" хэмээжээ. Энэ үед нь нэг дэх дуудлагын жолооч "бичлэг" хийн мөнгө нэхсэн аж. Ингээд нэхсэн мөнгийг нь өгөхгүй болохоор 102 цагдаагийн утас руу дуудлага өгч, машинаа хөдөлгөсөн" хэмээн бичлэгтэй нь хамт дуудлагаар очсон цагдаагийн ажилтанд өгчээ. Ингээд согтуугаар машин барьсан хэмээн нөгөө залуусын нэгийг буруутгаж эхэлсэн байна. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Жич: Дээрх зураган дээрх залуу дуудлагын жолооч бөгөөд дуудлагын жолооч гэсэн хуудас нь түүний ашиглаж явсан хуудас болно. Олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээг нийтэлсэн бөгөөд дуудлагын жолооч нэрээр бусдыг залилж, луйвардан хамтран хэрэг үйлдэн бусдыг гүйтгэх болсон залуусын тухай бид дэлгэрэнгүй эргэн мэдээлэх болно.






