Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурлаа

9-р сарын 5, 2025 - 09:39
4 цагийн өмнө
 0  10
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох   өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурлаа

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авлаа. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан билээ.

Хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилсан юм.Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэж үзэж байгаа.

Тус өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, 100 хувьд хүрсэн байна. Иймд одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой болж байгаа юм.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow