Дуудлагаар авч явсан эмчтэйгээ ам зөрснөөс болж сумын удирдлагууд хээр хаяад явжээ
Дуудлагаар авч явсан эмчтэйгээ ам зөрснөөс болж% сумын удирдлагууд хээр хаяж явсан хэрэг гарчээ. Увс аймгийн Хяргас сумын эмнэлгийн эмч Б-г сумын удирдлагууд машинаараа холын дуудлаганд авч явжээ. Гэвч замдаа машинаасаа буулгаж, хээр хөдөө хаясан байна. Эмч ганцаар явсаар сүлжээтэй газар ирж, ар гэрийнхэндээ мэдэгдэн авахуулжээ. Тус нутагт цас ихтэй, -25 хэмийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа ба эмчийг ийнхүү эрсдэлтэй байдалд үлдээжээ.