Тяньанмэний талбайд Ши Жиньпин, Владимир Путин, Ким Жон Ун нарын уулзалт анх удаа болж буйг дэлхийн хэвлэлүүд онцлов

Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан цэргийн парадыг Бээжингийн Тяньанмэний талбайд зохион байгуулж байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон, Ши Жиньпин нар Тяньанмэний талбайгаар хамт алхжээ. Энэхүү зураглал нь түүхэн үйл явдал боллоо хэмээн шинжээчид үзэж буй. Учир нь тэд өмнө нь тус тусдаа уулзалдаж байсан ч нэг дор гурвуулаа ийн алхаж харагдаж байгаагүй юм байна.






