Магадлангаар суллагдсан эрийн гарт дөрвөн хуруугаа тасдуулсан хохирогч охиныг цагдаагийн байгууллагаас хамгаалалтанд авлаа

Сурагч охиныг бага байхад нь хугууг нь сүхээр чавчин таслаж байсан эр магадлангаар суллагдсан байна. Түүнийг магадлангаар суллагдсныг сонссон охин айдас,түгшүүрт автаж сургуульдаа ч чөлөөтэй явж чадахаа байжээ. Ар гэрийхэд нь ч мөн болгоомжилж, охины хүсэлтийн дагуу цагдаад гомдол гаргасан байна. Ингэхдээ "Бага насны хүүхдийг хүчирхийлж, тамласан хүнийг яагаад магадлангаар суллаж байгаа юм бэ. Охин минь тайван хонож чадахгүй айдас түгшүүрт автаад байна" хэмээн холбогдох хуулийн байгууллагад хандсан аж.
Хохирогч охины аюулгүй байдлыг хянахаар цагдаагийн байгууллага хамгаалалтанд авчээ. Хэрэгтэн Г.Чинтөр энэ хэрэгтээ 10 жилийн ял авсан ч 4 жил 1 сарын дараа магадланд орж суллагдан гарч ирсэн байна.
Тэрбээр согтуудаа долоон настай охины дөрвөн хурууг сүхээр чавчиж, таслан хэрцгий хэрэг үйлдсэн юм.
Хохирогч охины ар гэрийнхэн "Охины минь хурууг сүхээр тасалж, нуруун дээр нь халуун ус асгаж түлсэн этгээд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 6 сарын ял авсан. Гэвч хүчирхийлэгч этгээд магадлангаар суллагдсаныг сонсоод охин минь айдастай байна" хэмээн шүүхийн байгууллагал мөн хандаад байгаа юм байна.






