Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар солихыг МАН-ынхан яарч эхэллээ

9-р сарын 4, 2025 - 09:22
3 цагийн өмнө
 0  83
Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар  солихыг МАН-ынхан яарч эхэллээ

МАН-ынхан  Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар  солихыг МАН-ынхан яаравчилж эхэлжээ.


Тус намын зарим гишүүн өнөөдөр 11.00 цагт намын их, бага хурлыг нэн даруй хуралдуулж намын дараагийн даргаа яаралтай сонгох шаардлагыг Удирдах зөвлөлд  хүргүүлэхээр болжээ. Ерөнхий сайдын албаас Л.Оюун-Эрдэнийг буухад МАН-ын даргаа  Г.Занданшатараар солих яриа эрчимтэй явагдсан ч намар хүртэл... гэсэн хүлээлт үүссэн юм. Харин ойрын өдрүүдэд   МАН-ын дарга хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийн талаас ил далд тэмцэл ойр тойрны хүмүүсийнх нь дунд явж эхэлсэн учир дээрх асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй гэсэн байр суурин дээр зарим гишүүд ийн нэгдсэн байна.


Тэгэхээр  Г.Занданшатарыг МАН-ын даргаар батламжилах уу, хэнийг вэ гэсэн асуулттай намрын улс төр "тэмцэлдэж" эхлэх нь.

Share:
83

like

dislike

love

funny

angry

sad

wow