Удаа дараа төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж эхэлжээ

3-р сарын 11, 2025 - 18:37
17 цагийн өмнө
 0  304
Удаа дараа төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх эмэгтэйн хэргийг  шалгаж эхэлжээ

Удаа дараа төрсөн эцэгтээ хүчиндүүлж буй эмэгтэй хуулийн байгууллагад хандсан байна. Тэрбээр “


Миний бие төрсөн эцэг болох Ш.М-т 2023 оны долдугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн юм. Энэ үед би /2023.06 сард/ хоёр хүүгийнхээ ааваас салж, 6 настай, 7 сартай хоёр хүүгийн хамт өрх толгойлсон ээж болоод үлдсэн байсан юм. Энэ хэцүү үед Ш.М  нь “Миний охин зүгээр дээ” гэж миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, нэг удаа “Хоол идье” гээд буудал руу орж сэтгэл санаа хүнд үед “Пиво уучих” гэж уулгасан. Нэг сэрсэн чинь би нүцгэн, Ш.М-д хүчиндүүлсэн байдалтай сэрсэн. Энэ үеэс эхлээд миний бие амьдрах хүсэлгүй, сэтгэлийн гүн хямралд орж, энэ бүхнээ хэнд ч хэлж чадахгүй явсаар байсан.

Гэр бүлийнхэндээ хэлж чдаахгүй саяхныг хүрсэн юм. Ингээд энэ явдлаас хойш Ш.М нь намайг доромжилж, “Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүд хүртэл танил байна. Би урт гартай хүн шүү” гэх зэргээр доромжилдог. Иймд миний өргөдлийг хүлээн авч, хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж өгнө үү хэмээн хүсч байна”


 гэжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага хохирогчоос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан гомдлыг хүлээж авсан. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа аж.No description available.No description available.

Share:
304

like

dislike

love

funny

angry

sad

wow