Тусгай галт тэрэгээрээ Ким Жөн Ун Хятадын хилээр нэвтэрлээ

9-р сарын 2, 2025 - 10:48
8 цагийн өмнө
 0  31
Тусгай галт тэрэгээрээ Ким Жөн Ун Хятадын хилээр нэвтэрлээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

Уг мэдээлэлд


" Ким Жөн Ун Бээжин хотод болох цэргийн парад зэрэг үйл ажиллагаанд оролцохоор тусгай галт тэргээр даваа гарагт Умард Солонгосоос хөдөлсөн аж. Лхагва гарагт болох уг парад нь Дэлхийн II дайны төгсгөлд Хятадын арми Японыг ялсны 80 жилийн ойд зориулсан парад юм.

Ким Жөн Уныг Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй болон эрх баригч Хөдөлмөрийн нам болон засгийн газрын бусад өндөр албан тушаалтан дагалдан явж байгаа юм байна. 

 Энэхүү айлчлал нь 2019 оны нэгдүгээр сараас хойш Хятадад хийж буй анхны айлчлал юм. Мөн  Ким Жөн Ун бусад улс орны төрийн тэргүүн нарын хамт олон улсын тавцанд гарах гэж буй нь  ховор тохиолдол бөгөөд  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг бусад удирдагчтай уулзах эсэх нь олны анхаарлыг татаж байна"


гэжээ.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow