М.Нарантуяа намаасаа хөөгдвөл УИХ-ын гишүүнээс нь татах хууль эрх зүйн боломж бий юу?
Харин Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн М.Нарантуяаг эгүүлэн татах гомдол хоёр ч удаа очжээ. Үүнд гишүүн өөрийн хариу, тайлбарыг өгснөөр асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэнэ. УИХ-ын гишүүнийг хэн эгүүлэн татах эрхтэй вэ?
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар (УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх) гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
- УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд УИХ эгүүлэн татах тогтоол гаргана. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Тухайлбал,Үндсэн хуулийн цэц, УИХ гэсэн хоёр субъект л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхтэй гэсэн үг. Нам гишүүнээ эгүүлэн татах санал гаргаж болно, үүнийг Үндсэн хуулийн цэц болон УИХ тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын дэд даргаас татан буулгасан ч, намын нэр хүндийг унагасан гэж намын гишүүнчлэлээсээ хасаж, намаас хөөсөн ч, нэмээд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсноос үл хамаарч тэр Үндсэн хууль зөрчөөгүй, гишүүний тангаргаасаа няцаагүй, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдоогүй л бол УИХ-ын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй.
Харин намаас гишүүнийг эгүүлэн татах гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргаж, Цэц гомдлыг үндэслэлтэй үзвэл М.Нарантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.