Долоон настай сурагч волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн нь камерын бичлэгт үлджээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуулийн спорт зааланд сурагч амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ мэдээллийг тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орж байсан долоон настай Б хүү эндсэн байна. Энэ харамсалтай хэрэг өчигдөр (2025.09.05) гарчээ.
Хүү биеийн тамирын хичээлд орж байхдаа зааланд байсан волейболын шүүгчийн өндөр сандлыг татаж, дарагдаж эндсэн нь камерын бичлэгт үлджээ.
Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.






