Э.Бат-Үүл: Дарангуйлал руу зугуухан шилжиж буй гэдгийг мэдэж байсан ч, ийм хурдтай явагдана гэдгийг мэдсэнгүй!

Э.Бат-Үүл: Дарангуйлал руу зугуухан шилжиж буй гэдгийг мэдэж байсан ч, ийм хурдтай явагдана гэдгийг мэдсэнгүй! Путин, Ши жиньпинь хоёр,дундаа эрх чөлөөт, ардчилсан хөх Монгол байхыг тэсэх тэсгэлээ барсан аж. Уг нь энэ хоёрт Монгол Улс ардчилсан төвийг сахисан байх нь маш хэрэгтэй байсан юм. Дарангуйлагч нар рациональ сэтгэдэггүй л дээ! Дарангуйлалыг засаглалын нэг хэлбэр мэтээр эндүүрдэг юм.
Үнэндээ тийм биш. Энэ бол нийгмийн “цунами” юм. Нэн ялангуяа дарангуйлал эхэлж тогтохдоо их хэмжээний хүчирхийлэл зайлшгүй явуулдаг. Хүний адагуудыг цуглуулан “ногоон малгайтны арми” бий болгож, иргэдийнхээ амь насыг сүйтгэх, гүтгэн шоронд хийх,өмч хөрөнгийг хураах зэргээр “Айдасын Ертөнц”-ийг босгодог билээ. Үндэстэнд айдас,даган бишрэх хоёроос өөр юу ч үлддэггүй! Өнгөрсөн зууны 30-40-өөд онд энэ цунамиг монголчууд биеэрээ үзсэн. Тэгээд түүнийг “Их Хядлага” гэж нэрлэсэн юм! Залуус минь! Та нар дарангуйлал гэдгийг мэдэхгүй. Хөрш чинь ногоон малгайтан болж,ангийн чинь нөхөр матаачин байхыг мэдэхгүй. Төрлөхөөсөө хүчирхийлэх донтой улсуудын садист авир аархаж, дээрлэхэн захиргаадахыг мэдэхгүй. Амьдралын аар саар орон зайд л дарангуйлалыг мартагнаж, түүнээс цаашлахаар үгээ мэдэж, амиа хамхиж явах ёстой айдас доор хорвоог өнгөрөөхыг мэдэхгүй. Эрх мэдэлтэй нөхөр ирээд бизнесийг чинь,амьдрах хэрэгсэлийг чинь булаахыг мэдэхгүй.
Дарга нарыг шудрагаар шүүмжсэн бүхэн хэлмэгдэх ёсыг мэдэхгүй. Цунамийн балл өндөр байвал санаанд чинь багтамгүй аймшигтай явдлууд болох нь энүүхэнд. Хүн хүнээ барьж өгч амьдрахын хогийн амьдралыг мэдэхгүй. Иргэн бүр нь хулгайч шиг хоёр нүүртэй новш мэт амьдрахын тохуурхалыг мэдэхгүй. Айдас чинь, хувь заяаны чинь эзэн,авралт бурхан болохыг булайг мэдэхгүй ээ! Та нарын эрх чөлөөт амьдралыг хамгаалах зоригтон маш цөөхөн,хэдхэн байвал их юм. Угаасаа хорвоо зоригтоныг ширхэгээр төрүүлдөг юм! Залуус минь! Боломж байгаа дээр эрх чөлөөт амьдралтай орон руу дайжиж гарсан дээр. Амжиж гарч чадаагүй залуустаа,дарангуйлал доор яаж амьдрах арга замыг нь зааж өгнө өө!






