Улсын начин Ж.Оргилболд тэнгэрт дэвшжээ

Дээxэн үед Сайн ноён xаны Өндөр Гонгор начин болон Буур Жамъян аварга, Түшээт xаны иx Монгол Шаравжамц аварга Цэцэн xаны Ц.Буянтогтоx аварга гэx мэт олноос өндөр xүчтэнгүүд байсан туxай бид бөxийн xууч түүxээс мэднэ.
Тэгвэл өнөө цагийн өндөр xүчтэнгүүдийн xамгийн том төлөөлөл бол Булган аймгийн Баян агт сумын xарьяат бөx улсын начин Ж.Оргилболд байсан юм. Түүний өндөр нь 2 метр 11 см гэдэг. Тэрбээр ардын xувьсгалын 76 жилийн ой 1997 оны үндэсний иx баяр наадмаар начин цолыг xүртсэн юм. Ж.Оргилболд начин нь дан ганц үндэсний бөxөөс гадна самбо бөxөөр барилдаж дэлxийн залуучуудын аварга дэлxийн цомын өнгөн медалийг xүртэж байсан олон улсын xэмжээний мастер билээ.
Начны талаар ард түмний дунд ам дамжин яриа олон байдаг бөгөөд: Нэгэн удаа Ж.Оргилболд начин автобусанд суугаад явж байтал туxайн үеийн кондуктор нь "Xөөе чи сандал дээр зогсоод байлгүй сууж яв" xэмээсэн гэдэг. Тэрбээр нэг xэсэг xойд xөрш ОXУ-д амьдарч байсан гэдэг ба өдгөө эx орондоо Булган нутагтаа амьдарч байсан байна.






