Өмгөөлөгч нарын хүсэлтээр ''Ногоон автобуc''-ны шүүх хурал ирэх сарын 6 хүртэл хойшиллоо

10-р сарын 21, 2024 - 12:50
24 цагийн өмнө
 0
Өмгөөлөгч нарын хүсэлтээр ''Ногоон автобуc''-ны шүүх хурал ирэх сарын 6 хүртэл хойшиллоо

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.Өмгөөлөгч нарын хүсэлтээр "Ногоон автобус"-ны шүүх хурал ирэх сарын 6 хүртэл хойшиллоо.

Эргэн сануулахад, прокурорын байгууллагаас “2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт,

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт УИХ-ын гишүүн, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүн холбогдсон юм.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow