''Их 20''-ийн уулзалтад Д.Трамп оролцохгүй

9-р сарын 6, 2025 - 19:35
2 цагийн өмнө
 0  19
''Их 20''-ийн уулзалтад  Д.Трамп оролцохгүй

“Их20”-ийн уулзалтад оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. Уулзалт ӨАБНУ-д 11 дүгээр сарын 22-23-нд болох юм. Д.Трампын оронд дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Өмнөд Африк явах болсон байна.


Д.Трамп  хэлэхдээ," Майамигаас холгүй орших Дорал хот дахь түүний эзэмшлийн гольфийн клуб ба рашаан сувилал-зочид буудлын цогцолборт 2026 оны G20-ийн дээд хэмжээний уулзалт болно. Тиймээ, уулзалт Доралд болно. Энэ сувиллын газар нисэх онгоцны буудалтай шууд зэргэлдээ оршдог, энэ бол хамгийн зохимжтой сайхан газар” гэж хэлсэн байна. Мөн уулзалтыг зохион байгуулж мөнгө олох бодолгүй байгаагаа ч илэрхийлжээ.


 “20-ийн бүлгийн” уулзалтад Оросын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын удирдагч Ши Жиньпин нарыг дуртайяа урина гэдгээ дурджээ.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow