Монголд он гарснаас хойш 120 мянга 250 жуулчин иржээ
Он гарснаас хойш манай улсад 120 мянга 250 жуулчин иржээ. Өвлийн аялал жуулчлалд зориулсан 42 арга хэмжээг өнгөрсөн өвөл зохион байгуулсан байна.
Жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас Хил орчмын аялал жуулчлалын журмыг батлаад байгаа юм. Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан Хялганат хээр, Дарьгангын Тэгш өндөрлөгийн хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон.