Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2027 онд 3.5 саяд хүргэнэ

11-р сарын 12, 2025 - 12:09
1 өдрийн өмнө
 0  17
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2027 онд 3.5 саяд хүргэнэ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн " 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж, 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэнэ. 127 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, үе шаттайгаар нэмнэ. Нийгмийн даатгалын сангаас 103 тэрбум төгрөг авч, даатгалын санд орж ирэх ёстой байгаа юм. Энэ нь цалин нэмэх их үүсвэр болно. Та бүхэн мэдэж байгаа 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгохоор зарласан байгаа. Эх үүсвэрийг зардлаа танах, ЭДС-ийн орлогыг нэмэгдүүлэх байдлаар тооцсон байгаа. Дээр дурдсан 30 хувийн нэмэгдэл үндсэн цалин, үлдсэн 45 хувь цалин юм.

Өнөөдөр гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ саналаа одоо үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна. Хэрвээ үр дүнд хүрэх юм бол эрүүл мэндийн салбарын ажилчидтайгаа ширээний ард сууна. 

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow