1072 ХУВЬЦАА: ГАНЦ КГ МАХНЫ МӨНГӨ ОРЛОО
1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орлоо.Гэсэн ч иргэдэд шударга бус байна. Зарим иргэд "ганц кг махны мөнгө орлоо" хэмээн цахим орчинд ёгтлож харагдав. Үнэхээр 2 кг махны үнэд хүрсэнгүй. Үхрийн махны үнэ дунджаар 35 мянган төгрөг байхад ингэж хэлээхээс ч өөр аргагүй. Үнэхээр иргэд 63 мянга 237 төгрөгөөр юу авч чадах вэ. Хүнс барааны үнэ нэмэгдэж албан тушаалтнуудын завшсан мөнгө 6.6 тэрбумаар тоологдож байна. Харин хувьцаа эзэмшигч нэртэй Монгол улсын иргэдэд ноогдож байгаа мөнгө нь энэ.
Татвар суутгасан дүнгээр дараах байдлаар иргэдийн дансанд оров.
- 1072ш хувьцаатай иргэд 63,242₮
- 955ш хувьцаатай иргэд 56,340₮
- - 750ш хувьцаатай иргэд 44,246₮
Энэ өрөвдөм дүн бол иргэдэд эрх мэдэлтнүүдийн хуваарилж буй тоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгох ба Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгов. “Эрдэнэс тавантолгой” ХК нь Монгол улсын нүүрсний экспортын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг ч, иргэдэд "юм" болсонгүй. Урт хугацаатай, оффтейк гэрээний хүрээнд зах зээлийн ханшаас хямдаар нүүрсээ борлуулж байгаа нь ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөв. Хүчин төгөлдөр байгаа оффтейк гэрээнүүд хэзээ дуусаж, нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах боломжтой болох вэ гэдэг асуудлыг иргэд нэхсээр байна.

