X Богд гэгээнтний МЭЛМИЙ ГИЙСЭН БИЛЭГТ САЙН ӨДӨР ӨНӨӨДӨР буюу ШИНИЙН 15 -нд тохиож байна
Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдөр буюу тавдугаар сарын 4-нд тохиож байна.
Богд гэгээнтний өлмий бат, мэлмий тунгалаг оршиж Буян номын гэгээн арван зүгтээ түгэн дэлгэрэх болтугай. Богдын адистадаар хамаг амьтан амар амгалантай Буян хишиг нь улам бүр өөдөө арвижих болтугай. Энэхүү өлзий дэмбэрэлт өдөр сүүн цацал өргөн, сэтгэлээ ариусган буян хураах нь нэн бэлгэшээлтэй гэнэ.

