Үерийн даланг сэргээн засварлаж, айл өрхүүдийг усанд автахаас сэргийлжээ
Увс аймгийн Улаангом суманд үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 9-ний өдрийн 11:48 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу гуравдугаар сарын 10-ны 11.05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн ажилтан, Цэргийн штабын дүйцүүлэх албаны алба хаагчидтай хамтран 5 км замыг туулж очсон байна. Улмаар 150 м газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж, 1.8 м өндөр, 200 м урт, 3.5 м өргөн даланг сэргээн засварлаж хэвийн болгож 19.10 цагт буцжээ.