Ц.Сандаг-Очир: Байнгын хороодын хуралдааны ирц хүрсэнгүй. Гишүүд сонгуулийн тойрогтоо ажиллаж байх шиг байна

4-р сарын 30, 2024 - 15:05
8 сарын өмнө
 0  10
Ц.Сандаг-Очир: Байнгын хороодын хуралдааны ирц хүрсэнгүй. Гишүүд сонгуулийн тойрогтоо ажиллаж байх шиг байна

Хууль зүйн болон Нийгмийн байдлын байнгын хороо өнөөдөр хуралдах байсан боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ингэж ярилаа. Тэрбээр "Хуул зүйн байнгын хороо хуралдах гэсэн боловч ирц хүрэхгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хороо бас ирц хүрээгүй гээд хойшлогдсон. 17 гишүүн байдгаас гурав нь өвчтэй. Долоон гишүүн нь орон нутагт ажиллаж байгаа. Сонгуулийн тойрог томссонтой холбоотойгоор орон нутгийн гишүүд сурталчилгааны хугацаанд бүх аймаг сумаар явж амжихгүй гээд тайлангийн хурал хийж байгаа юм шиг байна.


Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар шүгэл үлээгчийн тухай хууль, Шүүх байгуулах тухай хуулийн төсөл орох ёстой байсан. Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх байгуулах асуудал байхгүй.  Хуулийн төсөлд буй дагасан тогтоолд авлигын шүүх байгуулахыг судлах асуудлаар Ерөнхий сайдад чиглэл өгсөн тогтоол юм. Хэрэв цаашдаа авлигын дагнасан шүүх байгуулах шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулж ир гэсэн үг. Шүүх байгуулах хуулийн төсөлд нэгэн шинэ зүйл нь хялбаршуулсан ажиллагааны журмаар асуудлыг шийддэг байх, гэр бүл хүүхдийн дагнасан шүүх байгуулах асуудал орж ирсэн. 

Дархан, Эрдэнэтэд эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэсэн асуудал бий. Мөн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргийн шүүхийг нэгтгэж Налайхад төв нь байна хэмээн тусгасан. Хэрэв Налайхад гурван дүүргийн шүүх байвал Багануур дүүргийн иргэд шүүхийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болно. Тиймээс одоогийн тойргийн зарчмыг хадгалах гэсэн санал дэмжигдсэн.


Хуулийн төсөлд шүүгчийн цалин, нэмэгдэл, орон тооны асуудлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөл шийддэг байхаар явж байгаа. Гэхдээ ажлын хэсгээс одоогийнх шиг Дээд шүүхтэй зөвшилцөж, УИХ-аар шийдүүлдэг байх нь зохимжтой гэсэн саналыг гаргасан" гэв. 

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow