Цэрэг татлага эхэллээ

5-р сарын 1, 2026 - 09:28
6 сарын өмнө
 0  120
Цэрэг татлага эхэллээ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэж байна. 

Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаах юм байна.

Share:
120

like

dislike

love

funny

angry

sad

wow