Банкнаас мөнгө авахын тулд эгчийнхээ нас барсныг нотлож, араг ясыг нь аваачсан байна

5-р сарын 1, 2026 - 06:40
14 цагийн өмнө
 0  43
Банкнаас мөнгө авахын тулд эгчийнхээ нас барсныг нотлож, араг ясыг нь аваачсан байна

Энэтхэгийн зүүн бүсийн Одиша мужид нэгэн эр нас барсан эгчийнхээ хадгаламжийг шилжүүлж авахын тулд нэгэн эр  нас барсных нь баталгаа болгож, араг ясыг нь банкны салбарт зөөж авчирсан хэрэг шуугиан тарив.

 52 настай Житу Мунда гэх эр хүний араг яс үүрээд, банк руу алхаж байгааг харуулсан зураг, дүрс бичлэг энэ долоо хоногт сошиал ертөнцөд тархаж, олон хүний жигшил, зэвүүцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулсан юм.


Тодруулбал, Житу Мунда эгчийгээ нас барсныг банкны ажилтанд  хэд хэдэн удаа нотлохыг оролдсон боловч албан ёсоор нотолж чадаагүй байна. Иймд аргагүйн эрхэнд араг ясыг нь аваачихаас өөр сонголт түүнд үлдээгүй байна. Житу Мунда эгчийнхээ араг ясыг булшнаас нь ухаж гаргасан аж.

4-р сарын 27-ны даваа гарагт Одиша мужийн Кеонжхар дүүрэгт гарсан энэ хэрэг Энэтхэг даяар дуулиан дэгдээж, олон хүн түүнийг ийм зүйл хийхэд хүргэсэн орон нутгийн эрх баригчид болон банкны удирдлагыг шүүмжилсэн байна.

Житу Мундагийн хэлснээр  "56 настай эгч Калара нь энэ оны эхээр нас баржээ. Тэр нас барахаасаа хэдэн сарын өмнө банканд 19,300 рупи ($203) хадгалуулжээ. Мунда эгчийгээ нас барсных нь дараа хадгаламжин дахь мөнгийг нь авахын тулд банканд хэд хэдэн удаа очсон боловч өөрийгөө уг мөнгийг авах эрхтэй гэдгийг нотолж чадаагүй аж. Тэрбээр “Банкны менежер намайг сонсохгүй, зөвхөн нотолгоо нэхээд байсан тул би аргаа барсандаа араг ясыг нь аваачиж үзүүлэхээр шийдсэн” гэж тайлбарласан байна.


 Житу Мундаг эгчийнхээ өв залгамжлагч гэж үзэн, хадгаламжин дахь мөнгийг нь гаргаж өгчээ. 

Эх сурвалж: BBC

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow