МУГТ Э.Цэндбаатар улаанбаатарын цагаар маргааш WBC USA мөнгөн бүсний төлөө тулалдана
WBC холбооны Дэлxийн чансааны 16-р байрт бичигдэж буй Э. Цэндбаатарын мэргэжлийн замналын 15 даxь тулаан 5-р сарын 1-нд болоx бөгөөд Улаанбаатарын цагаар Бямба гарагийн өглөө болно.
Мэргэжилд 14 тулалдаж бүгдэд нь ялсан амжилттай яваа Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч 34 настай Кобиа Бриди юм. Барбадос боксчин мэргэжлийн замналдаа нийт 19 тулаан хийж, 18 ялж, 1 ялагдсан үзүүлэлттэй. Түүний цор ганц ялагдлыг 2020 онд МУГТ Н.Төгсцогт амсуулсан билээ. Э.Цэндбаатар, Кобиа Бриди нарын тулалдах эвент АНУ-ын Хановер хотод байрлах Maryland Live Casino-д болно. Pro Box Promotions-н зохион байгуулж буй тус эвентийн оргил тулаанд манай тамирчин тулалдах юм. Энэ удаагийн тулаан нь WBC USA холбооны мөнгөн бүсний төлөөх тулаан бөгөөд WBC USA үндсэн бүсийг Тажикистан боксчин Мухаммедхужа Якубов эзэмшиж байна.
Цэндбаатар, Якубов нарын тулаан 4-р сарын 10-нд болоxоор товлогдоод байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж, улмаар Кобиа Бриди ээлжит өрсөлдөгчөөр нэрлэгдсэн юм. Дэлxийн аваргын тулаанд алхам алхмаар ойртож буй Монголын шилдэг ширэн бээлийтэн Цэндбаатартаа тулаанд нь амжилт хүсье.
Эх сурвалж: Mongolia Boxing Commission

