Хамт архи ууж байгаад эмэгтэйгийнхээ толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ

2-р сарын 10, 2025 - 14:29
14 өдрийн өмнө
 0  40
Хамт архи ууж байгаад эмэгтэйгийнхээ толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 1090 бүртгэгджээ. Э


Энэ сарын 09-ний өдөр 29 настай эрэгтэй Э нь зүс таних М-тэй согтуурсан үедээ зодолдож баруун хөлийг хугалсан, 29 настай эрэгтэй Л нь хамт архи ууж байсан эмэгтэй А-гийн толгой руу төмрөөр цохисон, Иргэн Г нь найз болох Б-д зодуулж үүдэн шүдээ хугалуулсан зэрэг 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргүүд нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах, хормын төдий уур бухимдлаа тэвчихгүй бусадтай үл ойлголцсоноос үүдэн гарсан байна.


Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэснээр эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэх эрсдэлээс сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow