Т.Даваадалайг АТГ-аас яллагдагчаар татлаа
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр цагдан хорьж сулласан. Гэсэн ч АТГ-аас Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар яллагдагчаар өчигдөр татсан байна.
ЦЕГ-аас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тойрог I, II зам төслөөс эхнэр, эхнэрийн дүү болон найзын гэх мэт хамаарал бүхий компаниудын дансанд нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн АТГ-т шилжүүлсэн. Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-ийн болон, А-ийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5,6 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, хамаарал бүхий этгээд А-ийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47,9 сая төгрөг гээд нийтдээ 6,6 тэрбум төгрөгийг авсан гэдгийг тогтоосон тухайгаа мэдээлсэн.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч шалгуулахаар болсон билээ.

