БОГДХАН УУЛЫН НҮХТИЙН АМНЫ ЯНГИРЫН СҮРЭГТ ШИНЭ ТӨЛ МЭНДЭЛЖЭЭ

5-р сарын 1, 2026 - 07:13
13 цагийн өмнө
 0  30
БОГДХАН УУЛЫН НҮХТИЙН АМНЫ ЯНГИРЫН СҮРЭГТ ШИНЭ ТӨЛ МЭНДЭЛЖЭЭ

үхтийн ам"-нд анх 1985 онд Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулнаас таван тэх, найман эм ямаа, хоёр борлон, мөн 2004, 2009 онуудад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас цус сэлбэх зорилгоор 2-4 насны тус бүрдээ гурав гурван янгир авчирч нутагшуулсан байдаг. Харин одоо тэдний тоо толгой нь 400 гаруй болж өсчээ. No description available.Энэ сүрэгт шинэ төл мэндэлсэн сайхан мэдээ түглээ. Янгирт хужир, тэжээл тавьж өгөхөөр байгаль хамгаалагчид болон мэргэжлийн хүмүүс тийм ч таатай хүлээж авдаггүй аж. Гэсэн ч иргэн Д.Мөнхбат Богд уулын Нүхтийн аманд суурьшаад өдгөө долоон жил болж буй бөгөөд  Богд уулын янгир сүрэгт  хужир, тэжээл тавьж өгдөг байна. Ингэхдээ төр, захиргааны байгууллагаас ямар ч тусламж хүсэлгүй амьтан хайрлах сэтгэлээр их хотод хашигдсан зэрлэг амьтадыг онд оруулж, өсөхөд нь туслахаар эл ажлыг хийдэг болжээ.

Шинэ төлийн тухай зургийг  Нямсүрэнгийн Батсайхан 2026.04.30-нд буулгажээ.No description available.Нүхтийн амны оршин суугчид болон харуул хамгаалалтын ажилчдын хэлж буйгаар сүрэг янгир өглөөний 08:00 цагийн орчимд хужир долоож, ундаалахаар доош бууж ирэн хүмүүстэй илүү ойртдог байна.No description available.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow