Тесла комапнийн хувьцаа эзэмшигчид Илон Маскийг алдахгүйн тулд 1 их наяд ам.долларын урамшууллын багц олгохоор болжээ

11-р сарын 7, 2025 - 09:23
7 өдрийн өмнө
 0  25
Тесла комапнийн хувьцаа эзэмшигчид  Илон Маскийг алдахгүйн тулд 1 их наяд ам.долларын урамшууллын багц олгохоор болжээ

Тесла компанийн төлөөлөн удирдах зөвлөл  Илон Маскт түүхэнд хамгийн өндөр үнэлгээтэйд тооцогдох буюу бараг 1 их наяд ам.долларын цалин, урамшууллын багц олгохоор болжээ. Энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн 75 хувь нь дэмжсэн байна.


 Илон Маск ирэх 10 жилийн хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээг эрс өсгөх болон тодорхой зорилтуудыг биелүүлэх ёстой аж. Тэрбээр Теслагийн зах зээлийн үнэлгээг 1.4 их наядаас 8.5 их наяд ам.долларт хүргэх, нэг сая бүрэн автомат Robotaxi-г худалдаанд гаргах зэрэг зорилт багтжээ. Ингэж чадвал нэмж хувьцаа авах эрхтэй болно. Одоогоор Маск Тесла компанийн нийт хувьцааны 13 хувийг эзэмшдэг байна.


Урамшуулал нь  шүүмжлэл дагуулсан ч Тесла компанийн төлөөлөн удирдах зөвлөл "Хэрэв уг багцыг батлахгүй бол Илон Маск компанийг орхих магадлалтай. Түүнийг алдвал Тесла асар их хохирол амсана" гэж мэдэгджээ.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow