Илон Маскийг дэлхийн хамгийн чинээлэг хүн гэсэн байр сууриа алдлаа

3-р сарын 6, 2024 - 11:23
8 сарын өмнө
 0
Илон Маскийг дэлхийн хамгийн чинээлэг хүн  гэсэн байр сууриа алдлаа

Безосын 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгт жагсаж байгаа бол Маск 198 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёрт орж буй. Өнгөрсөн жилд Маскийн хөрөнгө 31 тэрбумаар буурсан бол Безосынх 23 тэрбумаар өссөн байна.

Маск дэлхийн хамгийн чинээлэг хүний байр сууриа алдсан нь даваа гарагт “Tesla” компанийн хувьцаа долоо хувиар унасантай холбоотой юм. Сүүлийн хэдэн сар “LVMH” компанийн захирал Бернард Арнаулт, Маск, Безос гурав тэрбумтны жагсаалтад байраа сэлгэсээр иржээ.

“LVMH” компани нь “Louis Vuitton”, “Dior”, “Celine” гэх мэт брэндүүдийг эзэмшдэг компани.  “Tesla” компанийн хувьцаа өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 24 хувиар унаад байгаа юм. Ингэснээр Жефф Безос “Bloomberg Billionaires Index”-ийг тэргүүлж эхэллээ.

Share:
88

like

dislike

love

funny

angry

sad

wow