Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлжээ

3-р сарын 6, 2024 - 11:58
10 сарын өмнө
 0  25
Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлжээ

Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлснээр мөс цөмөрч унасан хүнийг аль болох хурдан аварч, яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй бөгөөд хүйтэн усанд унасан хүн байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч 10-30 минут болоход л ухаан алдах эрсдэлтэй байдаг аж. 

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсээс гол мөрнүүдийн мөсний зузааны талаар дараах мэдээллийг өгөв. 

Гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар манай орны ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. 

Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байгаа аж. ТОМИЛОЛТ: Б.ЗОЛЖАВХЛАН: Хөвсгөл нуурт хар, цагаан хил бага гүйсэн ч, шар  усны үерийн аюул өндөр байна

Ихэнх голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна. 

Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, өвөр хангайн нурууны арын Идэр, Тамир, Сэлэнгэ, Орхон болон Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх голууд мөн түүнчлэн Чигж, Намир зэрэг голуудын мөсний зузаан 10-50 см ахиу зузаантай байна. 

Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлсэн гэв. 

 

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow