Жо Байден эхний ялалтаа байгуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Каролина мужид болсон Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулснаар дахин сонгогдох эхний алхамаа хийлээ. Байден намын дэмжигчдээс 97 хувийн санал авсан тухай Associated Press мэдээлэв.
Түүний өрсөлдөгчид болох Миннесота мужийн төлөөлөгчдийн танхмын гишүүн Дин Филлипс, зохиолч эмэгтэй Марианна Уильямсон нар хоёр хувийн босго ч давж чадсангүй.
Өмнөд Каролина мужаас намын их хуралд оролцох 55 төлөөлөгч тодрох бөгөөд наймдугаар сарын 18-22-нд Чикагод болох их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ баталгаажуулахын тулд Байден 1969 хүний санал авах шаардлагатай.