Цасан шуурганаар гар, хөлөө хөлдөөсөн залуу малчныг “Хүмүүнлэг залуу” медалиар шагнажээ
Ховд аймгийн Алтай сумын залуу малчин Ю.Тамир малдаа яваад сураггүй болжээ. Малдаа яваад 24 цаг орчим гэртээ ирээгүйд ар гэрийнхэн нь санаа зовж эхэлсэн байна. Харин залуу малчин малтайгаа гэр рүүгээ явах үед цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан төөрчээ. Улмаар залуу баримжаа алдаж, даарч эхэлсэн учир яах учраа олохгүй нөмөр газар бараадахаар болсон байна. Мориноосоо буун явган алхаж, харганы ёроол олж хэвтсэн аж. Шуурга намдаж, гэртээ ирж эмнэлгийн тусламж авсан байна. ойролцоогоор хээр 24 цаг болсон учир түүний хөл, гар зарим хэсгээрээ хөлдсөн байна. Түүний хөл, гар идгээгүй байгаа тул гэр зуураа байгаа аж. Үүнийг сонсон Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, хотоос ирсэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг авч гэрт нь очжээ. Тэд Ю.Тамирт “Хүмүүнлэг залуу” хэмээх медаль гардуулсан байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улаан загалмайн нийгэмлэгээс Ю.Тамирыг хүмүүнлэгийн үйлсэд залуучуудаа манлайлж, үнэтэй хувь нэмэр оруулсан тул “Хүмүүнлэг залуу” алтан медалиар шагнаж байна. Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гэсэн гарын үсэгтэй шагналыг гардуулъя” хэмээжээ.