ГЕРМАНЫ СУРАГЧ ОХИД ИТАЛИД МАШИНД ДАЙРУУЛЖ АМИА АЛДЖЭЭ
Германы хоёр өсвөр насны охин өнгөрсөн Лхагва гарагт Италид явган хүний зам дээр авто осолд орж амиа алдсан. Амиа алдсан охид 17,19 настай байсан бөгөөд Итали улсад сургуулийн аяллаар ирээд байжээ.
Тэд Дуйсбург (Хойд Рейн-Вестфали) хотын ахлах ангийн сурагчид байсан байна. Италийн цагдаагийн газрын анхны мэдээллээр осол гаргасан жолооч 44 настай Бразил гаралтай эмэгтэй бөгөөд жолоогоо алдсан гэж мэдүүлсэн. Тэгвэл ослын талаар шинэ мэдээллүүд олон нийтийг бухимдуулаад байна. Тодруулбал осол гаргасан жолооч санаатай үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим орчинд тараад байгаа юм. Тухайн ослын газарт байсан гэрчүүдийн хэлж байгаагаар осол гаргасан жолооч эмэгтэй “ямар ч хэрэг хийгээгүй мэт аашилж байсан” гэх сэтгэгдэл, зураг нийтлэгдээд байгаа юм. Мөн бас нэгэн гэрч мэдүүлэгтээ: "Би хашхирсан, тэр анзаарсан гэхдээ зогсоогүй гэжээ”.
Германы BILD мэдээллийн сайтын сурвалжилгын баримтад: Жолооч байцаалтын үеэр "Би юу ч бодож амжаагүй, гэнэт болж өнгөрсөн. Би жолоо барьж чадна. Анх удаа машин жолоодож байгаа юм биш. Тухайн үед хамгаалалтын системийг унтраагаагүй хэмээжээ.