ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР "ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН" 30 МЯНГАН ТООНЫГ БИРЖЭЭР АРИЛЖИНА
Эрдэнэт үйлдвэр 2024 онд 560 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс Засгийн газрын шийдвэрийн дагуу 5-10 хувийг биржээр арилжаалахаар бэлтгэл ажлаа хангажээ. 30 мянган тонныг биржээр арилжаална гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үнэ зах зээлийнхээ шугамаар явах аж. Лондонгийн металлын биржээр цэвэршүүлэлтийн зардал, хайлуулалтын зардал, металургийн хасалт зэргийг хасаад Лондонгийн металлын биржийн үнээр явдаг юм байна. Ирэх жил биржээр арилжих баяжмалын тоо нэмэгдэх аж.
Тээвэрлэлтийн хувьд гэрээ байгуулснаас хойш 25 хүртэлх хоногийн хугацаанд ачих боломжтой юм байна. Улаанбаатар төмөр зам Хятадын төмөр замтай тоо, хэмжээгээ тохирдог. Улаанбаатар төмөр замын зөвшөөрвөл, гаалийн дүгнэлт хоёр дээр 15 орчим хоногийн хугацааг алддаг. Хоорондоо харилцан тохиролцож тээвэрлэлтийг 30 хоногт багтаах боломжтой гэнэ. Эрдэнэт өртөөнөөс Эрээн өртөө хүртэл 4-7 хоног явдаг. Хамгийн гол нь Улаанбаатар төмөр замын даргын зөвшөөрөл, гаалийн дүгнэлт дээр хамгийн их хугацаа алддаг аж.