Э.Даваахүү, О.Есүгэн нар мөнгөн медаль хүртлээ

3-р сарын 18, 2024 - 13:32
7 сарын өмнө
 0
Э.Даваахүү, О.Есүгэн нар мөнгөн медаль хүртлээ

ХБНГУ-ын Дортмунд хотод буудлага спортын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 15-24-ний өдрүүдэд болж байна.

36 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан Н.Баяраа, Э.Даваахүү, О.Есүгэн нар цэц мэргэнээ сорьж буйгаас хоёр нь медалийн тавцанд гарлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн (251.5 оноо) мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү (239.4 оноо) мөнгөн медаль хүртлээ. Харин Н.Баяраа 16 дугаар байрт орсон бөгөөд өнөөдөр хийн бууны төрлөөр өрсөлдөөн өрнөх юм.О.Есүгэн, Э. Даваахүү нар олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ -  Eguur.MN

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow