''Засгийн газар огцор жагсаал'' төв талбайд ӨНӨӨДӨР дахин болно

Эрх чөлөөний эвсэл намаас өнгөрсөн сард Сүхбаатарын талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан. Утаа, агаарын бохирдол, татварын дарамт, эдийн засгийн доройтол зэргийг иргэд шүүмжилж Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэйг илэрхийлж байв. ӨНӨӨДӨР дахин төв талбайд “Засгийн газар огцор” жагсаал болно хэмээлээ. Тус жагсаалыг иргэдийн төлөөлөл зохион байгуулах бөгөөд жагсагчдыг электрон зул, лоозонтой ирэхийг уриалсан байна.
Өнгөрсөн удаад жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, тайван жагсаалын үеэр зам хааж, төрийн ордон руу дайрч орохыг завдаж байсан. Тиймээс жагсаал цуглааны үеэр анхаарах дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Бусдын өдөөн хатгалга, турхиралтад автахгүй байх
- Халтиргаа гулгаанаас болгоомжлох
- Бөөгнөрсөн хүмүүсийн дунд орж, шахцалдах дарагдахаас зайлсхийх
- Ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэгдэхгүй байх
- Хашлага, сараалж болон аливаа хурц ирмэгтэй зүйлсээс хол байхыг анхааруулж байна.






