АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй

3-р сарын 18, 2024 - 13:10
9 сарын өмнө
 0  13
АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Тус бүлэг өнөөдөр

  1. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

  2. Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтээр байр суурь нэгтгэж,

  3. Хаваржилтын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. 

АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүйгээ илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан энэ хуулийн төсөлд ҮХЦ-ийн гишүүдийг дархалсан, хариуцлага тооцох боломжгүй заалт орсон учраас дэмжих боломжгүйгээ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэллээ. Тэрбээр энэ тухай “АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Учир нь хуулийн төсөлд ҮХЦ-тэй холбоотой эгзэгтэй зүйл заалтууд орсон байна. Цэцийн гишүүнийг насан туршид нь хариуцлагад татахгүй, цэцийн гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудал гарвал ҮХЦ өөрөө шийдэнэ гэх мэтээр тэнд дархлагдсан хэсэг хүн бий болох эгзэгтэй заалтууд орсон байна. Тиймээс энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow