П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны зардлын 25 хувийг эцэг, эх хариуцна

9-р сарын 11, 2024 - 16:53
3 сарын өмнө
 0  9
П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны зардлын 25 хувийг эцэг, эх хариуцна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. (2024.09.11)

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр: Хүүхдийн цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өмнө нь нэг хүүхдэд ноогдох хоолны зардал 3000 төгрөг байсан. Үүгээр хүүхэд өдөрт авах илчлэгээ 60 хувьтай байсан бол одоо 80 хувь болж дээшилнэ. 

Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг, эх хариуцна. Төлбөр төлөх үйл явц болон тухайн өдөр хүүхдийн идсэн хоолны цэс, илчлэгийн мэдээллийг бүрэн цахимжуулах зохицуулалт хийж байна. 

Уг шийдвэр эхний ээлжид нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хэрэгжих бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу боловсролыг дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийн хоолны түүхий эдийн зардлыг төсвөөс бүрэн санхүүжүүлнэ. 

 

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow