100 ногоон автобусны 1 нь тэнцэж, 99 нь тэнцээгүй
Ногоон автобусны сонсгол болж байна. Сонсголын эхэнд Худалдан авсан автобуснууд техникийн шаардлага хангасан эсэх талаарх Шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.Skywell маркийн 160 ширхэг автобус нийлүүлэхээр гэрээ байгуулснаас 55 автобус нийлүүлж, одоо үйлчилгээнд явж байгаа.Hyundai county маркийн 50 автобус нийлүүлэхээс 50-ийг нийлүүлсэн. Үйлчилгээнд яваагүй байна.Daewoo BS 106 маркийн 600 автобус нийлүүлэхээс 100 автобус нийлүүлсэн. Үйлчилгээнд яваагүй, 20 автобус хүлээгдэж байна. Автобусыг хүлээлцсэн актад Daewoo BS 106 маркийн 20 автобус нь техникийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна. Гэвч тухайн автобусууд техникийн тодорхойлолтод тавьсан стандартад огт нийцээгүйг шинжээч дүгнэлтэндээ дурдав.
АТҮТ-өөс Ногоон 100 автобусанд дахин үнэлгээ хийж, тодорхойлолт гаргасан байна. Нийт 100 автобусны 1 нь л үнэлгээнд тэнцэж, 99 нь тэнцээгүй байна. Тодруулбал, 94 автобус гэрлийн шаардлага хангаагүй бол 71 автобус утаа, 8 нь тормоосны үзүүлэлтэд тэнцээгүй байна. Нэг бүр нь 336 000 000 сая төгрөгийн үнэтэй ногоон автобус угсарсан, хуучин автобус гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болж байна.
Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар: 2023.08.14-нд хүлээж авсан 20 автобусыг 08 дугаар сарын 24, 25-нд олон нийтэд танилцуулахаар яаруулсан учраас техникийн зарим нэг нөхцөлийг дутуу үйлдвэрээс гаргаж, Монгол руу ачуулсан гэдгийг нийлүүлэгч компаниас хэлдэг. Би дутуу зүйл байгааг ажлын хэсгийн ахлагч, салбарын сайдад танилцуулж байсан.