Манай сагсан бөмбөгийн шигшээ баг Гуамыг талбайд нь 11 оноогоор хожлоо

Хэсгийн эхний дөрвөн тоглолтдоо хожигдсон монголын баг өнөөдөр хэсгийн шатны сүүлийн зочлон тоглолтоо Гуамын талбайд хийв.
Тоглолтод 74-63 харьцаагаар Монголын шигшээ баг хожлоо. Шигшээ багаас Б.Билгүүн 11 оноо, 6 самбар, О.Эрдэнэцогт 11 оноо, 3 самбар, Э.Маргад 16 оноо, 9 самбар, Г.Болор-Эрдэнэ 11 оноо, 3 оновчтой дамжуулалтаар багаа хошуучлав.






