“Россия тур москва супер финал” тэмцээнд манай тамичрид амжилттай оролцож, долоон медаль хүртжээ
Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “Россия тур москва супер финал” тэмцээнд амжилттай оролцож, долоон медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, 52 кг-д спортын мастер М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.